Хөгжүүлэгчийн дадлага · 2026
AlShop — Цахим худалдааны туршилтын систем
Таван Богд Нура ХХК-д хөгжүүлэгчийн дадлага хийх хугацаандаа Ruby on Rails технологийг анхан шатнаас судалж, олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг системд удирдах боломжтой өгөгдлийн загварт тулгуурлан хөгжүүлсэн цахим худалдааны туршилтын систем.
- Миний үүрэг
- Хөгжүүлэгчийн дадлага
- Төсөл
- Хөгжүүлэгчийн дадлага · 2026

Миний гүйцэтгэсэн ажил
Асуудал
Биет бүтээгдэхүүн, дижитал бүтээгдэхүүн, захиалгат үйлчилгээ зэрэг өөр өөр төрлийн бүтээгдэхүүнийг нэг системд нэгдсэн өгөгдлийн бүтцээр удирдах.
Миний шийдэл
Системийн үндсэн зорилго нь биет бүтээгдэхүүн, дижитал бүтээгдэхүүн, захиалгат үйлчилгээ зэрэг өөр өөр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бүтцээр удирдах боломжтой өгөгдлийн загвар боловсруулах явдал байв. Үүний хүрээнд бүтээгдэхүүний нийтлэг мэдээллийг хадгалах үндсэн загвар болон төрөл тус бүрийн онцлог мэдээллийг хадгалах тусдаа бүтцүүдийг боловсруулсан.
Хэрэгжүүлэлт
2026 оны нэгдүгээр сард Таван Богд Нура ХХК-д дадлага хийхдээ Ruby програмчлалын хэл болон Ruby on Rails фреймворкийг бие даан судалж, MVC архитектурын зарчмуудыг бодит төсөлд хэрэгжүүлсэн.
Боловсруулсан өгөгдлийн загварт тулгуурлан AlShop цахим худалдааны туршилтын системийг хөгжүүлж, бүтээгдэхүүн, ангилал, хувилбар, сагс, захиалга болон хэрэглэгчийн удирдлагын үндсэн функцүүдийг хэрэгжүүлсэн. Хөгжүүлэлтийн явцад Tailwind CSS, Stimulus, Turbo, Devise, Pundit болон REST JSON API зэрэг технологийг ашигласан.