Бакалаврын судалгааны ажил · 2026
Зан үйлд суурилсан дадал хэвшүүлэх систем
Хүний дадал хэвшил үүсэх, бэхжих үйл явцын талаарх шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан боловсруулсан, хэрэглэгчийн дадлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх веб систем. Бакалаврын судалгааны ажлын хүрээнд онолын судалгаанаас эхлэн системийн зохиомж, алгоритм, хөгжүүлэлт, туршилт, байршуулалт хүртэлх бүх үе шатыг бие даан гүйцэтгэсэн.
- Миний үүрэг
- Full-stack хөгжүүлэгч
- Төсөл
- Бакалаврын судалгааны ажил · 2026

Миний гүйцэтгэсэн ажил
Асуудал
Хэрэглэгчийн дадал хэвшил үүсэх, бэхжих үйл явцыг дэмжиж, дадлын төлөвт нь тохирсон зөвлөмж өгөх веб систем боловсруулах.
Миний шийдэл
Хүний дадал хэвшил үүсэх, бэхжих үйл явцтай холбоотой судалгааны бүтээлүүдийг судалж, онолын үндэслэлүүдийг нэгтгэн системчилсэн. Судалгааны үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор системийн шаардлага, үндсэн функцүүд болон зан үйлийн логикийг тодорхойлсон.
Хэрэглэгчийн дадлын гүйцэтгэл, хүндрэл, орчны тогтвортой байдал, сануулгаас хамаарах байдал болон автоматжсан байдлын үнэлгээнд үндэслэн дадлын төлөвийг тооцоолох, түүнд тохирсон зөвлөмж сонгох дүрэмд суурилсан алгоритм боловсруулсан.
Хэрэгжүүлэлт
Системийн өгөгдлийн загвар, архитектур болон UI/UX дизайныг боловсруулж, React, NestJS, TypeScript, Prisma, PostgreSQL ашиглан хөгжүүлсэн. Хэрэглэгчийн нэвтрэлт, дадлын удирдлага, сануулга, гүйцэтгэлийн бүртгэл, ахицын шинжилгээ болон зөвлөмжийн функцүүдийг хэрэгжүүлсэн.
Хөгжүүлсэн системдээ автоматжуулсан тест хийж, frontend болон backend хэсгүүдийг Vercel, Railway платформд байршуулсан. Системийг Progressive Web App (PWA) хэлбэрээр хэрэгжүүлж, хэрэглэгчдийн дунд туршилт, үнэлгээ хийсэн.